Monday, December 8, 2014

Менежментийн тухай ерөнхий ойлголт;Сэтгүүлчийн мэргэжилээр сурч буй бидний мэдэх хэрэгтэй чухал зүйлүүдийн нэг бол менежментийн тухай юм.

Менежментийн тухай суурь ойлголт
Энэ дэлхийд удирдлагагүй юм гэж үгүй бөгөөд түүнээс нийгэм, түүний бүлгийн удирдлагын тухай ярихын тулд байгууллага, менежмент, менежер гэсэн З ойлголтыг харилцан уялдаатай авч үзэх хэрэгтэй болно гэдгийг менежментийн ухаан баталсан юм. Англи хэлний manage гэх үгнээс гаралтай морь хөллөх хөтлөх,түүийг жолоодох гэсэн утгаар хэрэглэгдэж байсан бол өнөө цагт бусад хүмүүсийг хүчээр байгууллагын өмнө тавигдсан зорилгод хүргэх үйл ажиллагааг менежмент гэж тодорхойлох болсон.Энэхүү үйл явцыг хэрэгжүүлэх субъякт нь менежер юм.
Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үзэх болсон байна. Хүмүүс хамтарч ажиллах нь ганц нэгээр хүч бололцоогоо дайчилснаас илүү ашигтай гэдгийг эртнээс мэдэрч байжээ. Өрх гэрийн амьдралаас эхлээд байгууллага, төр улсын үйл ажиллагаанд удирдагч, жолоодогч, чиглүүлэн хошуучлагчийн хэрэгцээг бий болгожээ. Менежмент бол аливаа байгууллагын өмнө тавигдсан зорилт хэрэгжүүлэх зарчим, арга барилыг багтаасан цогц асуудал юм.
Менежмент гэж юу вэ? 1800 онд анх АНУ-д орчин цагийн шинжлэх ухаан болон хөгжих үндэслэлээ олсон. Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл мөн.
Байгууллага нь менежерүүдийн ертөнцийн үндсийг бүрдүүлдэг ба менежментийн оршин тогтнох шалтгаан болдог. Иймээс байгууллага гэж юу вэ, байгууллагыг яагаад удирдах хэрэгтэй вэ? гэдэг асуудлаас менежментийг судлах нь зүйтэй. Байгууллага гэдэг нь нэгэн зорилгод хүрэхийн тулд зохион байгуулагдсан хамтран ажиллаж буй хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдэл мөн.Ямар ч байгууллагын зорилгын ерөнхий шинж нь үр дүнд хүрэхийн тулд нөөцүүдийг хувиргах юм. Байгууллагын ашигладаг үндсэн нөөцийн тоонд хүмүүс, санхүү, биет нөөц болон мэдээлэл ордог.
Менежментийн шинжлэх ухааны эх үүсвэр нь хүний хөгжлийн түүхэн үе шаттай холбогдох овгийн байгууллын үед эх үндэс нь тавигдсан.Менежмент нь байгууллагын зорилгыг тодорхойлох түүнд хүрэх арга замыг төлөвлөх,ажиллах хүч,санхүү,материалын бүх нөөцийг бэлтгэх манлайлах үйл ажиллагааны явц ба эцсийн үр дүнд хяналт тавих байдаг.
Менежментийн үүсэл хөгжил нь 4 үе шаттай.
1. Үйлдвэрлэлийн менежмент 1870 – 1910 он
2. Захиргааны менежмент 1910 – 1930 он
3. Беховирестийн үе 1930 – 1950 он
4. Олон улсын менежментийн үе 1950 –с хойш
Менежмент нь үндсэн 5 функцтэй.
1.Байгууллага
2. Хүний нөөц
3.Идэвхжүүлэлт & мотивац
4. Өрсөлдөөний & зах зээлийн менежмент
5. Хяналт
Менежмент нь бүх цагийн явцад удирдан зохион байгуулах арга ухаан байсаар ирсэн, ийм чадвартай хүнийг менежер гэж нэрлэнэ.

No comments:

Post a Comment