Энэтхэгийн Ерөнхий сайд
Монголд айлчлав 05 сайрын 17
Монгол Улсын эдийн засгийн
байдал хүндэрч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс Олон улсын валютын
сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрч байгаа тухай
мэдэгдэх болсон.. Түүгээр ч зогсохгүй
“Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг
үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй нууц хэлэлцээр хийж зээл авах тухай
яригдаж байв. Ингэж “амь тариа” залгуулах арга хэмжээ авахгүй бол
Ч.Сайханбилэгийг огцруулах хүртэл асуудал яригдаж эхэлсэн юм.
Тэгвэл
суудлаас нь унагах тухай яригдсан энэ үед. Ерөнхий сайд
Сайханбилэгийн урилгаар БНЭУ-ын ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18 өдөр
хүртэл Монгол улсад төрийн айлчлал хийж байна..БНЭУ-ын сайд Наренда Модийн энэ
удаагийн айлчлал нь Энэтхэг улсын засагийн газарын тэргүүний хувьд Монгол улсад
хийж байгаа анхны айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны
60жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагараа онцлогтой юм байна.
Ийнхүү айлчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг,
батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг,
хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд нар гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай. Соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах тухай санамж бичиг, мөн Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай гэх зэрэг бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа. Мөн 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Ийнхүү хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны дараа
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэлтгэлийн чуулганд үг хэлсэн
юм.
Хэдийгээр шүүмжлэл дагуулсан ч Ч.Сайханбилэгийн урилга хоосон байсангүй. Ямартай ч тэр Энэтхэгийн Ерөнхий сайдыг улсдаа айлчлахыг урьснаар нэг тэрбум ам.долларын зээл авч Засгийн газар цалин тавих мөнгөгүй болсон гэдэг яриаг түр ч болов намжааж чадахаар боллоо.